Хөгжим бол аливаа улс, үндэстний соёлын салшгүй хэсэг юм. Хөгжимөөс тухайн ард түмний түүх, уламжлал, ёс заншлыг мэдэж болно. Дэлхийн олон үндэстний гайхалтай хөгжмийн аялгууг хүргэж байна.
Селтик
Энэ дуу нь эртний Селтик ардын дуу юм. Энэ дууны утга нь ах дүү хоёр ургац хурааж буй тухай ажээ. юм. айхдаа амарч х үеэрээ амарч дуулж ундны дуу, дараагийн ургац хураалтын дараа тариачид. Энэ дуу нь дэлхийд алдартай билээ.
Испанийн фламенго
Энэхүү омог төгөлдөр, тачаангуй аялгууны гарал үүслийг цыгануудтай холбох нь бий. Испанийн Андалуси нутгийн өмнөд эрэг дагуу амьдрах мавритан, еврей, эртний испанчуудын дунд анх үүсч улмаар үндэсний хөгжим нь болжээ.
Татар
Татарын үндэсний энэ дуунаас тэдний сэтгэлийн гүн дэх гунигийг мэдрэх болно. Олон төрлийн аялгууны нийлэмж гэмээр үндэсний энэ дуунаас ер бусын таашаалыг мэдэрнэ.
Бразилийн самба
Самба бол хайрын тухай өгүүлэх тачаангуй, сэтгэл татам аялгуу. Дэлхийн хамгийн алдартай Бразилийн багт наадмын сүлд дуу бол Самба юм.
Энэтхэг
Энэтхэгчүүд үндэсний аялгуу болох мантрагаа оюун ухаанаа тэлэх, эрдэм мэдлэгийг тайлах арга хэрэгсэл гэж үздэг. Энэ хөгжим нь хүний насыг уртасгадаг, аливаа өвчнийг анагаах ид шидтэй гэж үздэг. Бясалгал хийхэд хамгийн тохиромжтой хөгжим юм.
Гүрж
Гүржийн үндэсний дуу хөгжимд хоолойны олон өнгөнөөс гадна хэд хэдэн хөгжмийн зэмсэг оролцдог. Гитар, бүрээ, хийл, баян хуур, бөмбөрийн хоршсон гайхалтай аялгуу бол гүрж үндэсний дуу, хөгжим юм.
Мексик
"Frida" хэмээх Мексикийн зураач бүсгүйн тухай өгүүлэх энэ кинон дээр гарах танго хөгжмөөс хайр, уй гашуу, бялхсан их хүсэл тэмүүллийг мэдэрдэг. Энэ бол халуун цуст Испаничуудын үй хойч Мексикийн үндэсний хөгжим юм.
Хятад
Энэ хөгжим бол үзэсгэлэнтэй бадамлянхуа цэцэг мэт юм. Ёочин, ятга, лимбэний аялгуунд ухаан бодол алсын алсад хөвөн одох шиг мэдрэмж төрдөг.
Африк
Ямар ч африк хүн хөгжмийн зэмсэг ашиглахгүйгээр хүссэн аялгууг амаараа тоглож чадна. Дээр нь африкчуудын үндэсний хөгжмийг бөмбөр болон бүжиггүйгээр төсөөлөх аргагүй юм.
Шотланд
Шотландын үндэсний хөгжим гэхээр хамгийн түрүүнд хөөрөгт цуур санаанд буудаг. Хөөрөгт цуураас гарах аялгуу нь нэгэн зэрэг олон амьтад дуугарч буй мэт сэтгэгдэл төрүүлдэг. Энэ хөгжмийн чимээ таван км-ийн цаанаас ч сонсогдох нь бий.
Еврей
"Hava Nagila" нь еврейчүүдийн хамгийн алдартай дуу юм. Үгчилбэл “Хамтдаа баясцгаая” гэсэн санааг илтгэнэ. Энэ дуу нь иудейчүүдийн дунд маш их түгсэн байдаг.
Монгол, Тува
ОХУ-ын Тува, Алтай болон Монгол Улсын үндэсний дуу хөгжмийн нэг бол хөөмэй юм. Хөөмэй нь үндэсний урлагийн өвөрмөц, амьд хэлбэр юм. Хөөмэйн үндсэн эх нутаг нь баруун Монгол буюу Алтайн нуруу орчмын уулархаг сав газар юм.
Кавказ
“Лезгинка” нь Кавказын бүх ард түмнүүдийн дунд хамгийн алдартай олон нийтийн бүжиг юм. Агаар мандалд хөвөх эрэлхэг дайчдын сүнс мэт ер бусын маш их эрчим хүчийг мэдрэх болно.
Куба
Салса бол Кубын уламжлалт, үндэсний хөгжим гэхэд болно. 1960-аад оны үед дэлгэрсэн гэж үздэг энэ хөгжим 1980-аад онд дэлхийд алдаршсан юм. Энэ хөгжимтэй хослох бүжиг нь бас гайхалтай билээ.
Цыган
Хийл, гитараар зэрэг тоглох энэ хөгжмийн аажим аажмаар хурдсах хэмнэл нь сэтгэл хөдлөлийг дээд цэгт нь аваачих мэт болгодог.
Грек
Грекийн алдартай хөгжим бол Сиртаки бүжгийн аялгуу юм. Үнэндээ энэ хөгжим нь Грекийн алдарт найруулагч Микис Теодоракисын 1964 онд хийсэн “Грек Зорба” киноны аялгуу билээ. Энэ сайхан аялгуу өдгөө Грекд ардын хөгжим мэт үнэлэгдэх болжээ.
Орос
Орос ардын дууг монголчууд андахгүй сайн мэднэ. Ширээний ард олон хүүхнүүд өөр өөрийн хоолойгоор гуниглан дуулж буйгаар төсөөлөгддөг.
Эх сурвалж: AdMe.ru
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт