
Харбинд амьдарч ажилладаг Хуанг нэртэй залуу Су Жөү мужид байдаг Шиао жинь гэх охинтой wechat-аар танилцаж охинд чин сэтгэлээсээ дурлажээ. Ингээд тэд нэг жил чатаар харилцсаны дараа Хуанг ажлаасаа гарч, байраа зараад найз охинтойгоо хамтдаа амьдрахаар Су Жөү мужийг зорьсон аж. Гэтэл чатаар зургаа явуулдаг байсан цагаахан царайтай, хөөрхөн нүдтэй үзэсгэлэнтэй найз охин нь танихын аргагүй царай муутай охин байжээ. Бүхнээ хаяад ирснийх нь дараа найз охин нь зурагнаасаа тэс өөр царай муутай, улаан царайтай тарган байхыг хараад цочирдсон Хуанг эмэгтэйг олон нийтийн газар түлхэн унагааж бэртээсэн харамсалтай хэрэг гарчээ.

Түүнийг цагдаагийнхан барин саатуулсан бөгөөд шархалсан зүрхтэй, халаас хоосон Хуанг хүний биед гэмтэл учруулсан хэмээн хэсэг хоригдсон аж. Хуанг интернэт харилцаанд дахиж хэзээ ч итгэхгүй гэж ярьсан бөгөөд одоо үед фотошоп, хөөрхөн гаргадаг камер бүгд л байна тэр ч бүү хэл таныг туранхай хүртэл харагдуулж чадна. Зүгээр л бодит харилцаанд итгэ гэж интернэтээр сануулга тараажээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт