Сүхбаатар аймгийн харъяат 16 настай Г.Б гэгч нь интернетэд үүсгэсэн фэйсбүүк хаягуудаа ашиглан охид, эмэгтэйчүүдийг сүрдүүлсэн хэрэг оны өмнөхөн гарсан. Тэрээр охидтой фэйсбүүкээр холбогдон нүцгэн болон хагас нүцгэн зургийг нь авч олон нийтийн сүлжээгээр түүнийг нь тараана хэмээн сүрдүүлж удаа дараа бэлэн мөнгө гаргуулан авсан юм. Мөн айлган сүрдүүлж бэлгийн харьцаанд орсон түүнийг бусдын өмчийг авахаар далайлган сүрдүүлсэн үйлдэлд нь аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Уг хэрэгт 15-25 насны 7 охид эмэгтэйчүүд хохирогчоор тогтоогдсон бөгөөд гэмт хэргийн улмаар бага бус хэмжээний хохирол учруулсан болохыг мөрдөн байцаалтаар тогтоожээ.
Б.Сувд
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт