ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Туркийн Элчин сайд Монголд 7-10 хоног саатахыг зөвлөв

    Туркийн ЭСЯ урилгаар нь Монгол Улсад ирсэн жуулчдад хөтөч хийж, Туркийн жуулчдыг турк кофегоор дайлна хэмээн тус улсаас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз амласан талаар dailysabah.com цахим хуудсанд бичжээ.

    Дээрх албан тушаалыг жил гаруйн хугацаанд хашиж буй тэрбээр Монгол уламжлалт соёлын талаар өдөр бүр ямар нэг шинэ зүйл мэдэж авдгаа өгүүлсэн байна.

    Мурат Карагөз саяхан Монголын талаарх сэтгэгдлээ хуваалцсан бөгөөд арваннэгдүгээр сараас дараа оны гуравдугаар сар хүртэл Хөвсгөл далайн ус хөлдөх үед автомашинаар 60 км зайд явах боломжтой. Тэнд гуравдугаар сард мөсний баяр болдог тухай ярьжээ.

    Мөн Улаанбаатар хотоос 100 орчим км-ийн зайд орших Хустайн нурууны байгалийн цогцолбор газар, 60 км-т байрлах Чингис хааны хөшөөт цогцолборт очиж сонирхохоос гадна нүүдлийн соёлтой танилцан, говь нутгаар аялах хэрэгтэйг сануулсан аж.

    Монголоор аялахад цөөн хоног хангалттай бус, багаар бодоход 7-10 хоног саатах нь зөв хэмээн тэрбээр зөвлөжээ.

                                                                                                                               Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй