Техник технологийн дэвшил өдрөөс өдөрт хөгжсөөр байгаа өнөө үед Колумбийн их сургуулийн эрдэмтэд ДОХ болон бусад бэлгийн замын халдварт өвчин илрүүлэх цоо шинэ гар утасны аппликэйшн бүтээж байгаа гэнэ. Тэд эхний ээлжинд хүний дархлалын олдмол хомсдолын вирусыг илрүүлэх судалгааны төсөл дээр маш их анхаарал тавин ажиллаж байгаа аж. Тодруулбал тэд ухаалаг утас ашиглан ДОХ-ын халдварыг илрүүлэхийг зорьж буй бөгөөд үүний тулд гар утасны аппликэйшн зохиож байгаа юм байна. Тус аппликэйшний эхний шатны туршилтад сайн дурын 20 хүн хамрагдсан бөгөөд шинжилгээний хариу 96 хувийн баталгаатай гарчээ. Энэхүү “Донгл” аппликэйшн нь 15 минутын дотор ДОХ-ын вирусыг илрүүлэх бөгөөд ганцхан дусал өндөгний цус байхад л хангалттай аж. Нэг ёсондоо та эмнэлэг, лабораториудаар очиж өгөх шинжилгээгээ гар утсандаа өгөх боломжтой болох юм байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт