ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хачигтай алимнаас болгоомжил

    Сар шинийн баярын үеэр баталгаатай бус хүнснээс шалтгаалж иргэд хордлого авах  нь элбэг байдаг. Тиймээс Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Цагаан сар – Таны оролцоо” аяны зохиож Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулж буй хүнсний худалдааны бөөний төвүүд, дэлгүүрүүдэд урьдчилан сэргийлэх хяналт хийжээ. Энэ үеэр Ховд аймгийн Ярантын боомтоор импортлогдсон алимнаас дээж авч, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэгдсэн лабораторид шинжлүүлэхэд жимсний улаан хачиг илэрсэн байна. Иймд шавж илэрсэн бүтээгдэхүүнийг худалдаалж байсан газарт нь ариутгал шавжгүйтгэл хийлгэн, алимыг хурааж битүүмжлэн, устгахаар болжээ.

    Жимсний улаан хачиг нь Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон гадаад хорио цээртэй, хөнөөлт шавж бөгөөд энгийн нүдээр бараг харагддаггүй аж. Уг хачиг нь алимны ишний хонхор хэсэгт байрладаг тул сайтар шалгаж, харласан, аалзны шүлс шиг саарал торлог үүссэн байвал болгоомжлох, чанарын баталгаагүй, гарал үүсэл тодорхойгүй, ил задгай худалдаа, гудамж талбайгаас хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг мэргэжлийн хяналтаас зөвлөж байна.

    Б.Хаш

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй