ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Хасын Хүлгүүд”-д эмэгтэй легионер Дэстини Мэйсон хүч нэмлээ

    CБЛ “Хасын Хүлгүүд” клуб  сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлж, клубийн системийг барин хөгжүүлэх зорилготой ажиллаж байгаа. Өнгөрсөн жилээс эмэгтэйчүүдийн баг байгуулж, энэ жилийн 'Эмэгтэйчүүдийн дээд лиг'-ийн тэмцээнд амжилттай оролцож буй. Тэгвэл энэ сарын 2-нд тус клуб эмэгтэй легионер тоглогчийг Монголд анх удаа авчирсан.Түүнийг Дэстини Мэйсон гэдэг.

    Тэрбээр энэ сарын 3-нд анхны тоглолтоо хийж, сагсанбөмбөг сонирхогчдод хэр тамирчин гэдгээ харуулаад авсан.  Улирлын амжилт нь 5 хожил 2 хожигдолтой хүснэгтийн 2-р байранд явж буй амжилтаа ахиулахаар “Хасын хүлгүүд” багийнхан зорьсон нь энэ.

    Дэстини Мэйсон UC Santa Barbara коллежийн шигшээ багт хүчин зүтгэж байгаад Монголын Үндэсний эмэгтэйчүүдийн супер лигт тоглохоор ийн хөл тавив.

    Дэстини Майсон нь “Баянгол Фалконс” багийн эсрэг тоглолтоо хийхээр тоглолтын 33 дугаартай хувцсаа гардан авчээ.

                                                                                                                                   Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй