ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Иордан Исламын улс руу агаарын цохилт өглөө

    Өчигдөр Исламын улсынхан харгислал дор амиа алдсан Иорданы үндэсний баатар, нисгэгч Моаз аль Кассабехийг оршуулах ёслол болж өнгөрлөө. Төрөлх нутагт нь хүндэтгэлтэйгээр хийсэн оршуулах ёслолд тус улсын ерөнхийлөгч Абдулла оролцож ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлжээ.

    Абдулла хаан оршуулгын ёслолд оролцсоныхоо дараахан Исламын улс руу агаарын цохилт өгсөн байна. Дэлхийн хүн төрөлхтөний сайн сайхны тулд лалын хэт даврагч, алан хядагчидтай тэмцэх цэргийн ажиллагааны үеэр амь насаа алдсан нисгэгчийнхээ амийг Исламын улсаас хатуухан нэхэхээ мэдэгдээд байсан Иорданчууд ийнхүү хариу цохилт өгч байгаа нь энэ юм.

    Агаарын цохилтыг Сирийн Ракка хотын ойролцоо хийсэн бөгөөд хэдэн арван F16 байлдааны онгоц Исламын улсын зэвсгийн агуулах болон бэлтгэлийн талбайг бөмбөгдсөн хэмээн мэдэгдэж байна.

                

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй