ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Guns N’ Roses”-ийн алдартай дуу бүхэн эзэнтэй

    Тэрээр ээжийгээ 16 настай, аавыгаа 20 настай байхад төрсөн бөгөөд хүсээгүй хүүхэд хэмээн аав нь ээжийг нь жирэмсэн байхад нь орхиод явсан байна. Тэд удалгүй эргэн нийлсэн ч харамсалтай нь Акселийг хоёр настай байхад нь салсан аж.

    Ингээд ээж нь Стефан Бэйл гэх эртэй гэрлэж хүү, охин хоёр төрүүлжээ. Аксел Стефаныг том болох хүртлээ өөрийнхөө төрсөн аав гэж боддог байсан бөгөөд аавдаа бүхнээ зориулдаг хүүхэд байсан гэдэг. Тиймдээ ч 12 настай байхдаа аавдаа зориулсан дуу хүртэл гаргаж байжээ. Түүний төрсөн эцэг нь 1984 онд гэмт хэрэгт холбогдон улмаар хүнд алуулсан ч цогцос нь өнөөг хүртэл олдоогүй бөгөөд  Аксел төрсөн аавынхаа талаар болон түүнийг яагаад үхсэн талаар мэдэхийг ч хүсдэггүй байж. Тэдний гэр бүл маш их шүтлэгтэй байсан бөгөөд долоо хоногт 3-7 удаа сүмийн залбиралд очиж, цуглаанд явдаг байжээ. Тэрээр Жеферсоны бага сургуульд байхаасаа эхлэн төгөлдөр хуураар хичээллэхийн хажуугаар сургуулийнхаа найрал дууны хамтлагт баритон хоолойгоор дуулдаг байсан төдийгүй хоёр дүүтэйгээ нийлж Бэйли нэртэй хамтлаг байгуулсан байна. Гэтэл түүнийг 16 настай байхад нь хамгаас хайртай аавынх нь тухай аймшигт мэдээ түүнийг маш их цочирдуулсан нь Стефан Бэйли төрсөн охиноо буюу 12 настай дүүг нь хүчиндсэн явдал байжээ.

    Ингээд тэр 17 насандаа гэрээ орхин гарч Лос Анжелос хотод нүүж очсоныхоо дараа цагдаа нартай маргалдаж зодоон хийсэн хэмээн шоронд хүртэл хоригдож байсан гэдэг. Тэрээр 20 удаа баривчлагдсан бөгөөд ёстой л цагдаа нарын толгойны өвчин болж байжээ. Хэсэг хугацааны дараа 1983 оноос Rapidfire гэх хамтлагт дуучнаар орсноор түүний хожмын амжилтын гараа эхэлсэн байна. Хамтлаг нь тухайн үедээ ихээхэн амжилттай байсан ч 1985 онд таржээ. Rapidfire хамтлагт байх үед нь түүнийг найзууд нь Аксел гэж дууддаг байсан учраас тэрээр нэрээ Уильяам Аксел Роуз гэж өөрчилжээ. Учир нь тэр төрсөн эцгээрээ овоглохыг хүсдэггүй байж.

    Хамтлаг нь тарсан ч Аксель хамтлагийнхаа гитарчин Трэйси Ганстай нийлж хамлаг байгуулсан нь "Guns N Roses" байлаа.

    Аксел Трэйси хоёр мөнгө олохын тулд хар тамхи хүртэл зардаг байжээ. 1986 онд Guns'N' Roses-н гоцлол дуучнаар Аксел өөрөө харин ритм ба соло гитарчинаар Айззи Стардлен болон Слэш нарыг сонгож басс гитар болоод бөмбөр дээр Duff McKagen Steven Adler нарыг тоглуулан Geffen Records-той нэг гэрээг хийж чаджээ. Хамтлагийн анхны цомгоор Appetite For Destruction-г гаргаж тэр үедээ л тэсрэлттэйгээр уран бүтээлээ эхэлжээ.

    Аксел 1980 оны дунд үе 1990 оны эхэн үед дуучин Дон Эверлигийн охин Эрин Эверлитэй дотно харилцаатай байлаа. Ингээд 1990 онд Эверлитэй гэрлэсэн боловч дөнгөж сар гарны дараа салжээ. Эверли энэ үед жирэмсэн хоцорч төд удалгүй түүний хүүхэд ч эндсэн байна. Энэ явдал Акселын хувьд том шарх болсон юм. Аксел Эверлид зориулж “Child oh mine” дууг зохиосон билээ.

    Төд удалгүй Аксел загвар өмсөгч Стефани Сэймортой учирч хайр сэтгэлтэй болжээ. Түүнд тэрээр үнэн сэтгэлээсээ дурласан гэдэг. Стефанигийн дагавар хүүхэд болох Дайлоныг өөрийн хүү мэт халамжилж үргэлж сайн аав байхыг хичээдэг байжээ. Гэвч 1993 онд тэдний зам салах үед Аксел маш том цохилтонд орж архи хар тамхинаас өөр зүйл бараг хэрэглэхээ больсон байна.

    Энэ үед л тэрээр агуу хайрын илэрхийлэл болсон November rain, Don’t cry зэрэг дуугаа зохиосон аж. Үнэхээр л эдгээр дуунууд дэлхий дахинд түгэж маш их алдар нэр ашиг орлогыг авчирсан билээ.

    Түүний хайрын романс ингээд дуусчихсангүй. Тэр 2012 онд дуучин Лана Де Рэйтэй болздог байсан юм. Лана Акселд зориулж “Axl Rose Husband” гэдэг дуу хүртэл гаргасан билээ.  Guns N Roses хамтлаг 1996 албан ёсоор тарснаа мэдэгдсэн ч тэдний гайхалтай бүтээл өнөөг хэр дэлхийн хамгийн шилдэг дууны жагсаалтад зүй ёсоор багтсаар ирсэн юм.

     "11 дүгээр сарын бороо" дууны орчуулга

    Ус шиг нүднээс чинь би
    Унтарсан хайрыг олж харж байна
    Хайрт минь чамайг тэврэхэд ч бас
    Хачин энэ мэдрэмж надад төрж байна

    Зүгээр дээ, угаас бүх зүйл зуурдынх байдаг
    Зүрх хувирч болдог гэдгийг бид мэднэ
    Асгарах 11 дүгээр сарын бороонд
    Асах лааны дөлийг манах хэцүүг ч би мэднэ

    Энэ өвдөлтөө намжина гэж найдаад
    Энэ бороонд бид их удаан алхсан ч
    Дурлал ирж л байдаг, явж л байдаг
    Хэн нь хэнийгээ орхиж байгааг мэдэхгүй ч
    Хоёулаа л бие биенээсээ явж байгааг мэдэж байна

    Хэрэв бидний хайр 
    Дээсэн дөрөөн дээр очсон нь үнэн гэвэл...
    Зуурдхан ч болов чи минийх, зөвхөн минийх л байсан
    Зүгээр л үүнийг мэдээд, би тайван үхэж чадахаар байна
    Хэрэв чи намайг хайрлахыг хүсч л байвал
    Хэзээ ч бүү тээнэгэлз, хонгор минь
    Үгүй гэвэл би 11 дүгээр сарын хүйтэн бороонд
    Орь ганцаараа алхаад, чамаас яваад өгч чадна

    Чамд эргэцүүлэн бодох хугацаа хэрэгтэй байна уу?
    Чамд ганцаараа байх хугацаа хэрэгтэй юу?
    Хүн бүрт л бодох хугацаа хэрэгтэй байдаг
    Чамд ч бас хэрэгтэй байгааг мэдэхгүй байна гэж үү?

    Найзууд чинь хүртэл чамаас урвах болсон энэ үед
    Надад сэтгэлийнхээ үүдийг нээх хэцүү байгааг би мэдэж байна
    Гэвч хэрэв чи өөрийнхөө зүрхийг анагаахыг хичээвэл
    Цаг хугацаа чамайг түшихэд бэлэн байгаа

    Надад хааяа бодох хугацаа хэрэгтэй болдог
    Чамд ганцаараа байх хугацаа хэрэгтэй юу?
    Хүн бүрт л бодох хугацаа хэрэгтэй байдаг
    Чамд ч бас хэрэгтэй байгааг мэдэхгүй байна гэж үү?

    Айдас чинь арилж тайтгарах үед
    Ард нь сүүдэр нь хэвээр үлдсэн ч
    Хэнийг ч буруутгах хэрэггүй гэдгийг ойлгомогц
    Хэзээ нэг өдөр намайг хайрлахыг чинь би мэдэж байна
    Тиймээс нөмрөх харанхуйг бүү тоо
    Тэндээс гарах замыг бид олж чадна
    Учир нь юу ч мөнх үргэлжилдэггүй
    11 дүгээр сарын хүйтэн бороо ч гэсэн...

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй