Монголын дугуйчин Ц.Мөнхчулуун дугуйгаар Эверестэд гарах зорилго тавьж эх орноосоо өнгөрсөн намар жолоо залсан билээ.
Тэрбээр зорилгоо биелүүлэн дэлхийн дээвэр гэгддэг Эверест уулын Канманду, Жири, Лукла оргилд гарч, Катманду хот руу буцаж яваа гэнэ. Тэрбээр оргилыг зорих замдаа монголчуудын буддын цугларалттай таарч, ВВС-ийн сэтгүүлчид ярилцлага өгчээ. Түүний ярилцлагыг ОХУ-ын дугуйчдын adme.ru сайт мэдээлсэн байна.
Тэрбээр өөрийн цахим хуудастаа “ Дугуйгаар Эверестийн оргилд гарсан дэлхийн анхны хүн болж албан ёсоор бүртгэгдлээ. Үүнээс гадна Жири сууринаас Лукла хүртэл хэцүү бэрх замаар дугуйгаа үүрэн гурван өдөр, гурван цаг явж дээд амжилт тогтоов. Намайг сэтгэл зүрхээрээ үргэлж дэмжиж байсан та бүхэндээ баярлалаа ” хэмээжээ. Тэрбээр Монголдоо ирэх долоо хоногт ирэх гэнэ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт