СХД-ийн 26 дугаар хорооны иргэн Х нь “Манай гэрт хулгайч орж эд зүйл алдагдсан байна” гэх мэдээллийн дагуу цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүн очиж шалгаад гэрийн хаалганы цоожийг хөшиж эвдэн их, дунд, бага гарын таван аяга, “Sharp” маркын 32 инчийн LED зурагт алдагдсан болохыг тогтоожээ.
Хэргийн газар дуудлагын дагуу Цагдаагийн ерөнхий газрын Сургалт, дадлагын төвийн Албаны морь, нохойн хэсгийн туслах төлөөлөгч, цагдаагийн ахлах ахлагч Д.Чингэл “Мастерёо” нэртэй эрэлч нохойн хамт ирсэн байжээ. Эрэлч нохойг хэргийн газраас үнэр авхуулж мөрдсөний үр дүнд эд мөрийн нотлох баримтыг олж илрүүлсний үрээр хэрэгтнийг саатуулсан байна. Уг хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгаж байгаа ажээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт