
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх зорилгоор 2 дугаар сарын 7-ноос 12 дугаар сарын 20 хүртэл бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах гэж байна. Энэ арга хэмжээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллагууд, иргэд оролцоно.
Ингэснээр нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэрлийн болон цахилгааны шонгийн доор үүссэн хог, орон сууц, гэр хорооллын дунд, гуу жалганд үүсэж хуримтлагдсан хог хаягдал, жалга, гудамжинд хөлдсөн бохир ус, хальтиргааг арилган цэвэрлэх юм. Нийслэлийн есөн дүүргийн засаг дарга нар бүх нийтийн их цэвэрлэгээнд хяналт тавьж ажиллах юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт