УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн шинэ бүтээл болох “Монголоо таниулъя” ном уншигчдын гарт очлоо. Түүний номын нээлт энэ сарын 3-нд “Интер ном” номын дэлгүүрт болжээ.
Тэрбээр өмнө нь “Америкт суралцсан тэмдэглэл”, “Миний ажлын ноу-хау”, “Гэрт болсон яриа”, “Миний лобби” ном хэвлүүлсэн нь залуусын сурч боловсрох, ажил амьдралын гарааг таниулж, иргэдийн эрүүл мэндийн боловсролд тус дэм болж, шинжлэх ухааны ойлголтыг нь тэлж, нийгмийн олон асуудлыг нээн харуулж байсан хэмээн уншигчид өндрөөр үнэлж байсан билээ. Мөн “Хотол цагаан” бүтээлдээ баатарлаг монгол гүнжийн түүхийг өгүүлсэн бол “Тарбозавр батаарын тухай үлгэр” нь хүүхдийн номын санд байх ёстой нэгэн шинэ бүтээл болсон юм.
Түүний бүтээлүүдээс хамгийн олон уншигчтай нь “Ногоон нүдэн лам” роман. Уг роман нь 2008 онд анх хэвлэгдсэнээс хойш 48 мянган орчим борлогджээ.
2007 онд нээлтээ хийсэн “Нүүдэлчний яриа” монгол англи ярианы толь, дуу бичлэгийн хуурцаг нь аялал жуулчлалын салбарт зориулан гаргасан анхны бүтээл нь байв. Тэгвэл энэ удаа уг ном “Монголоо таниулъя” номтой зэрэгцэн худалдаанд дахин гарав.
Түүний “Монголоо таниулъя” бүтээл нь аялал жуулчлалын үйлчилгээг зөв голдрилоор нь хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх эх сурвалж болсон төдийгүй, тус салбарыг хөгжүүлэхэд иргэдийн оролцоог өргөн хүрээтэй нэмэгдүүлэх боломжийг олж харж, арга замыг нь нарийн тодорхой тусгаж чадсан байна.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт