ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхий-Өнөөдөр

    Өчигдөр Тайванийн “Trans Asia”-ийн “ATR72-600” зорчигч онгоц осолдож 31 хүн нас барж, 15 хүн эмнэлэгт хүргэгдсэн бол одоогоор 17 хүн сураггүй байна. 

     Иордан улс хэт даврагчдын эсрэг нэгдэн, АНУ-тай хамтарч хэт даврагчдад цохилт өгөхөөр болсон” хэмээн тус улсын эзэн хаан мэдэгдлээ. 

    Өөрийгөө зарлан тунхагласан Донецк улсын сайн дурынхны орлогч дарга Эдуард Басурин, "Донбасст байлдааны ажиллагаа сэргэсэн нэгдүгээр сарын 17-ны өдрөөс хойш Украины хүчнийхэн 1738 хүнээ алдсан" гэж мэдэгдлээ.

    Исламын улсын эсрэг цэргийн ажиллагаанд явах үеэрээ лалын алан хядагчдад баригдан улмаар амьдаараа шатаалгасан Иорданы нисгэгч Моаз Аль Кассабехийн хэргээс болж Арабын Нэгдсэн Эмират Улс нисгэгчидээ буцаан татжээ. 

    Дэлхийн буддын шашны тэргүүн, дээрхийн гэгээн XIV Далай лам өнөөдөр өглөө Вашингтонд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай хамт өглөөний залбиралд оролцлоо.

    Их Британийн нийслэл Лондон хотын автобусны жолооч нар энэ сард гурван томоохон эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, ажил хаялт зарлахаар төлөвлөж байна. 

    Энэ сарын 2-нд ОХУ, БНХАУ, Энэтхэгийн Гадаад хэргийн сайд нарын гурван талт яриа хэлэлцээ Бээжинд болсон. Уулзалтын үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Евразийн тив дамжсан эдийн засгийн “Нэг бүс, нэг зам” суваг байгуулах стратегид нэгдэхийг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Сушма Свараж нарт уриалсан байна. 

    Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэл өчигдөр Камерун улсад дараалласан халдлага үйлдэж, 70 хүний аминд хүрсэн байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй