ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхийн хамгийн сайхан долоон эмэгтэй

    Эдгээр бүсгүйчүүдийг 2014 онд хамгийн сайхан эмэгтэйчүүдээр олон нийт тодруулжээ.

    Keira Knightley

    Кира Найтли 1985 онд жүжигчдийн гэр бүлд мэндэлжээ. Тэрээр 7 настайдаа анх удаа кинонд тоглож байв. Кира жүжигчний амьдралыг эргэлт буцалтгүй сонгосноор   коллежээ төгсөлгүй хаясан юм.  "Жинхэнэ хайр", "Карибын тэнгисийн дээрэмчид", "Артур хаан", "Бие хамгаалагч" зэрэг олон кинонд тоглосон.

    Beyonce

    АНУ-ын дуучин Бейонсе дэлхийн хамгийн сайхан эмэгтэйчүүдийн нэг. Тэрээр Техас мужид 1981 онд төрсөн бөгөөд 1990 оны сүүлээр алдар нэртэй болсон. 2001 онд жүжигчний карьераа эхэлж байжээ. Түүнийг өнөө цагт дэлхий дээрх хамгийн нөлөө бүхий дуучны нэг хэмээн тодорхойлсон байдаг.

    Kameron Dias

    Камерон Диаз 1972 онд төржээ. Түүнийг Холливудын од болгож алдаршуулсан кино нь "Маск" юм. Тэрээр "Миний эцгийн гэр", "Илгээмж", "Эмэгтэй хүний нууц" зэрэг олон кинонд тоглосон.

    Scarlet Johansson

    Скарлет Йоханссон Нью-Йорк хотноо 1984 онд төржээ. Тэрээр есөн настайдаа анхныхаа кинонд тоглож байлаа. Тэрээр "Нэр төр”, "Өшөө авагч", "Хүүхэд асрагчийн өдрийн тэмдэглэл" зэрэг олон кинонд тоглосон юм.

    Stacy Keibler

    Стэйси Кейблер Балтиморт 1979 онд мэндэлжээ. Тэрээр дэлхийн хамгийн сайхан эмэгтэйчүүд жагсаалтад анх удаа багтсан байна. Стэйси "Чак", "Би ээжтэй чинь хэрхэн уулзах вэ?", "Үзмэрч", "Жинхэнэ хөвгүүд" зэрэг нийт 72 кинонд тогложээ.

    Charlize Theron

    Шарлиз Терон дэлхийд алдартай загвар өмсөгч, жүжигчин эмэгтэй. Тэрээр 1975 онд төрсөн бөгөөд 1990-ээд оны сүүлээр олны танил болсон юм. Шарлиз Терон "Мангас", "Чөтгөрийн өмгөөлөгч", "Талбай", "Prometheus" зэрэг нэлээдгүй кинонд тоглосон билээ.

    Angelina Jolie

    Дэлхийн хамгийн сайхан эмэгтэйчүүд жагсаалтыг нэлээдгүй хугацаанд тэргүүлсэн Анжелина Жоли 1975 онд Лос-Анжелес хотод мэндэлсэн юм. Түүний тоглосон олон киног бид мэдэх билээ. Тэрээр зургаан хүүхэдтэй бөгөөд гурван нь түүний төрсөн хүүхэд юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй