БНСУ-ын Инчён хотод 11 дэх өдрөө үргэлжилж буй Азийн зуны спортын XVII наадмын боксын медалийн төлөөх тоглолтод эрэгтэйчүүдийн 56 кг-д өрсөлдсөн гавьяат тамирчин Н.Төгсцогт БНСУ-ын боксчин Хам Сангмюнгтай нударга зөрүүлж, 0:3 (28:29, 28:29, 28:29) онооны харьцаагаар ялагдав. Түүний өрсөлдөгч Хам Сангмюнг мөнгөн медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо. Нутгийн тамирчныг нь илүүрхэж ялахгүй бол луйвардуулна гэдгийг тэрбээр мэдэж байсан учир сайн тулалдаж илт илүүрхсэн. Гэвч Солонгосчууд шүүгчидтэй үгсэн хуйвалдаж, тамирчиндаа хожлыг өгснөөр тэмцээнийг маргаантайгаар өндөрлүүлэв. Тэгвэл Инчёны наадамд тамирчдаа ахалж явсан МҮОХ-ны албаны хүмүүс ялалтаа луйвардуулж, тэмцээнийг орхисон Н.Төгсцогтийн тоглолтыг ирэх арваннэгдүгээр сард болох насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-ий үеэр Олон Улсын Боксын Холбоо хэлэлцэж, шүүгчдийн үнэн шүүсэн эсэхийг дахин шүүлгэхээр ярилцаж байгаа гэнэ.
Түүнээс гадна Инчёны наадамд оролцох Монголын баг тамирчдыг ахалж явсан УИХ-ын Б.Бат-Эрдэнэ Төгсцогтын тоглолтын шүүлтийг магадлуулахаар эсэргүүцэл бичжээ.
Мөн түүнийг хувиасаа 500 ам. доллар төлж тулааны бичлэгийг дахин шүүлгэхээр болсон тухай мэдээлэл байна.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт