ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эврээ тайруулсан хирс амьд үлдэж тугаллажээ

    Гурван жилийн өмнө Өмнөд Африк руу хирс хамгаалах чиглэлээр явсан АНУ-ын амьтан судлаач Харри Смит гайхалтай мэдээтэй иргэн иржээ. Тэрээр Өмнөд африкт нэн ховордоод байгаа хирсийг хамгаалахын тулд амьдралынхаа гурван жилийг зориулсан нэгэн.

    Хирсний эвэр хорт хавдарыг анагаах увидастай учраас дорнын анагаах ухаанд хэдэн зууны турш хэрэглэж эхэлсэн бөгөөд энэ үеэс эхлэн хирсний тоо толгой хорогдож эхэлсэн төдийгүй эвэр нь алт болон хар тамхинаас илүү үнэтэйд тооцогдох болжээ.

    Харриг Өмнөд Африкт ажиллаж байх хугацаанд нь хулгайн анчид гурван хирсний эврийг огтолсон байжээ. Тэдний нэг нь үхсэн ч хоёр нь амьд байсан аж. Ингээд амьтан хамгаалагчид тэдний амийг аврахын тулд боломжит бүхий л зүйлийг хийсэн ч харамсалтай нь нэг нь гурван долоо хоногийн дараа үхсэн аж.

    Харин амьд үлдсэн Тэнди хирсийг тууштай эмчилсний дүнд тэр аврагдаж чадсан төдийгүй хээл авч тугаллажээ. Эврээ огтлуулсан хирс амьд үлдэх найдлага байхгүй ч амьтан хамгаалагчид боломжгүй зүйлийг бий болгосондоо туйлын сэтгэл хангалуун байгаа гэнэ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй