Нийслэлд бүртгэлтэй иргэдэд газар шинээр өмчлүүлэхээр батлагдсан 8-н байршилд цахим хэлбэрээр газар өмчлөх хүсэлт хүлээн авах ажиллагаа 02-р сарын 09-ний өдрийн 12 цагаас албан ёсоор дуусах болно. Одоогийн байдлаар буюу 2015 оны 02-р сарын 05-ны өдрийн 13:00 цагийн байдлаар нийт 138,000 иргэн 8-н байршилд бүртгүүлээд байна. Харин Багахангай, Багануур дүүргүүдэд ирц хараахан бүрдээгүй байгаа учир энэ байршилд хүсэлт илгээсэн иргэдийн сонгогдох магадлал тун өндөр байгаа юм. Өөрөөр хэлбэл 02 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө энэ 2 дүүрэгт хүсэлт илгээсэн иргэд сонгогдох магадлал 100 хувь гэж ойлгож болох юм. Мөн үлдсэн дүүргүүдэд бүртгүүлсэн иргэдийн ирц өндөр байна. Энэ жилээс эхлэн цахим хэлбэрээр иргэдэд өмчлүүлэх 52 байршлын хувьд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хэлэхдээ газар өмчлүүлэх байршлуудын дэд бүтцийн асуудлыг эхнээс нь шийдвэрлээд явж таатай мэдээг дуулгасан. Тодруулбал өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн ИТХ-аар цахилгааны асуудлыг шийдвэрлэх асуудлыг ярьсан. Түүнчлэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар зам тавихаар төлөвлөж буйгаа хэлсэн юм. Нэг ёсондоо цахим хэлбэрээр өмчлүүлэх байршууд иргэн бүрт үнэ цэнэтэй, үл хөдлөх хөрөнгө болон очих юм.
Б.Хаш
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт