
Исламын улсын эсрэг цэргийн ажиллагаанд явах үеэрээ лалын алан хядагчдад баригдан улмаар амьдаараа шатаалгасан Иорданы нисгэгч Моаз Аль Кассабехийн дуулиан дэлхий дахиныг түгшээж, уур бухимдал хүргэсэн хэвээр байна. Болсон явдалтай холбогдуулан Иорданы ард иргэд Исламын улсыг газрын хөрснөөс арчиж, цэргийн ажиллагаа явуулахыг Засгийн газраасаа шаардан жагсаал зохион байгуулсаар байгаа бол зарим улс алан хядагчдаас эмээж эхэлсэн байна.

Тухайлбал Ойрхи Дорнод дахь хамгийн нөлөө бүхий улс болох Арабын Нэгдсэн Эмират Улс Исламын улсын эсрэг цэргийн ажиллагаанд оролцож, буй нисгэгчдийнхээ аюулгүй байдлын үүднээс агаарын дайралтаа зогсоосноо мэдэгджээ. Ийнхүү Исламын улсын дарангуйллыг зогсоохын төлөө нэгдсэн 40 улсаас нэг нь хасагдлаа.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт