Монголын ард түмний уламжлалт өв соёлын нэг морин хуур хөгжмийг уламжлан хөгжүүлж, дэлгэрүүлэх зорилгоор “Морин хуур эхлэн суралцагчдад зориулсан видео хичээл”-ийн ном, DVD-г “Монгол угсаатан, нүүдэлчдийн өв соёл” ТББ-аас эрхлэн хэвлэн гаргажээ.
Айл гэр, албан газар бүрийн хойморт залрах болсон Морин хуур хөгжмөө хоймортоо зүгээр үзэмж болгон өлгөх бус эгшиглүүлдэг болох нь үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд ач холбогдолтой юм.
Сурахыг хүссэн хүн бүр гэрийнхээ жаврыг үргээж, морин хуурын эгшгээр дуун мялаалга өргөж болох нь.
Хичээлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт, Мэргэжлийн морин хуурчдын улсын болоод, Олон улсын уралдааны Гранпри шагналт, Дэлхийн Урлагийн олимпийн алтан медальт, СУИС-ийн багш П.Тэмүүжин заажээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт