ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Тайванийн онгоцны ослын дүгнэлт гарлаа

    Өчигдөр Тайванийн “Trans Asia”-ийн “ATR72-600” зорчигч онгоц осолдсон талаар бид мэдээлсэн. Онгоц Тайпэй хотоос хөдлөөд удаагүй байхдаа гүүр мөргөн осолдож улмаар голд унасан билээ . Онгоц олон хүний нүдэн дээр осолдсон юм.

    Онгоцонд нисэх багийнхан, зорчигчид нийлсэн 58 хүн явсан бөгөөд тэдний дийлэнх нь Хятад жуулчид байсан аж. Аврах багийнхан одоогийн байдлаар 15 хүнийг эмнэлэгт хүргээд байгаа бөгөөд 31 хүн нас баржээ. Гэсэн ч дахин 17 хүний амь нас хэрхсэн нь одоогоор тодорхойгүй байгаа талаар Ройтерс агентлаг уламжиллаа.

    Эдгээр хүмүүс онгоцны урд хэсэгт амьд байгаасай гэсэн найдлагаар аврагчид эрлээ үргэлжлүүлсээр байгаа аж. Учир нь аврагчид одоогоор онгоцны урд хэсэгт хүрээгүй байгаа аж. Ямартай ч шинжээчдийн хар хайрцаганд хийсэн дүгнэлтээр осол хөдөлгүүрийн гэмтлээс болж болсон байна. Ийнхүү онгоцны техникийн аюулгүй байдлыг хангаагүй хэргээр “Trans Asia”-ийн удирдлагууд асуудалд орох нь тодорхой байгаа юм. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй