
Тэрээр нэг ах, хоёр эгчтэй. Рональдуг төрөх үед АНУ-ын ерөнхийлөгчөөр Рональд Рэйган ажиллаж байсан бөгөөд аавынх нь хамгийн хайртай жүжигчин нь Рональд Рэйган байсан учраас хүүдээ Рональду гэдэг нэр хайрласан гэдэг.

Роналду нь хөлбөмбөгийн карьераа өсвөр үеийн "CD Nacional" багт тоглож эхлүүлсэн бөгөөд түүний гаргасан амжилт нь олны анхаарлыг татаж, улмаар 2 улирлын дараа Португалийн Спортинг клубт шилжин тоглох болсон байна Ингээд түүний хөлбөмбөгийн авъяас, ур чадварын талаар олон хүн шагшин ярих болжээ.

Энэ л үед Английн Премьер Лигийн Манчестер Юнайтед багийн ерөнхий менежер, дасгалжуулагч Алекс Фергусон нь Роналдуд 12.24сая фунт стерлингийн гэрээ санал болгон, өөрийн багт 2003 онд элсүүлсэн юм. Тэр үед Роналду 18 настай байжээ. Түүнийг Манчестер Юнайтед багт тоглохын өмнө Арсеналаас багтаа орох санал давхар тавьсан ч Манчестерийг сонгосон гэдэг. Роналдуг тухайн үедээ “Спортинг” багаас худалдаж авсны хөлс гэж “Манчестер Юнайтед” 12,24 сая фунт стерлинг төлж байжээ.

Шинэ багт орж ирсэн Роналду “28” гэсэн дугаараар тоглох сонирхолтой байгаагаа хэлтэл түүнд шууд “7” дугаараар тоглохыг тулгасан байна. Роналду энэ дугаараас их айж байсан гэдэг. Учир нь, тус багт тоглож байсан Жорж Бест, Брайан Робсон, Эрик Кантана, Дэвид Бэкхем гэсэн супер одууд л ийм дугаартай цамц өмсөн тоглодог байжээ. Тэр хэдий дургүй байсан ч аргагүйн эрхэнд “7” дугаарын өмсгөлтэй тоглодог болсон байна.

Ийнхүү 2008 онд Роналду нь Аваргуудын лигийн тэмцээнд Манчестер Юнайтед багаа түрүүлэхэд гол үүргийг гүйцэтгээд зогсохгүй уг тэмцээний шилдэг мэргэн бууч, шилдэг тоглогч болсон юм. Энэ үеэс эхлэн Рональдугийн нэр дэлхий дахинд алдаршиж эхэлсэн бөгөөд шагналын цуваа ч тасраагүй гэдэг. Тэрээр зөвхөн мэргэжлийн хөл бөмбөгчин хүний шагнал бус дэлхийн хамгийн дур булаам залууд хэд хэдэн удаа өргөмжлөгдөж, үргэлж дээгүүр байрт жагсдаг нэгэн.

Тэрээр одоо Испаний эзэн хааны Реал Мадрид багт хүчин зүтгэхээс гадна Португалийн шигшээ багийн ахлагчаар тоглодог. Түүнийг яг одоогийн байдлаар хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн үнэтэй хөлбөмбөгчин гэж нэрийдэж байгаа. Учир нь түүнийг Реал Мадрид баг худалдан авахдаа 80 сая фунт стерлинг буюу 132 сая америк доллар төлөх тохиролцоо хийсэн бөгөөд түүний өмнө Францын хөл бөмбөгчин Зинедин Зидан түүхэн дэх хамгийн үнэтэй тоглогч буюу 70 сая фунт стерлийнгийн гэрээ хийж байсан аж. Тиймээс Рональдо өнөөг хүртэл дэлхийн түүхэнд байгаагүй өндөр үнэтэй гэрээний эзэн гэгдэж байна.
Хар залуугаасаа дэлхийд танигдан хэдэн зуун сая шүтэн бишрэгчидтэй болж, дэлхийн хамгийн халуухан залуугаар байнга шалгардаг тэрээр хайр дурлалын тал дээр хамгийн үзэсгэлэнтэй хүүхнүүдээр хүрээлүүлсээр ирсэн. Түүний хайрын романсуудаас дурьдвал Пэрис Хилтон, теннисчин Мария Шарапова, загвар өмсөгч Жемма Аткинсон, Карина Ферро гээд олон цуутай хүүхнүүдтэй нэр холбогдож байлаа.

Гэхдээ энэ бүхний эцэст тэрээр Оросын загвар өмсөгч Ирина Шейктэй сүй тавьсан юм. Тэд хамгийн анх 2010 онд “Armani” брэндийн хувцасны сурталчилгаанд оролцож байхдаа танилцжээ. Тэр үед Роналду энэ брэндийн эрэгтэйчүүдийн дотуур хувцсыг сурталчлах зураг авалттай, харин Ирина Шейк эмэгтэйчүүдийн усны хувцасны зураг авалтад оролцож байжээ.

Тэр үеэс Рональду Иринаг шохоорхон өөрийгөө ойлгуулахыг оролдсон боловч Ирина түүнийг огтхон ч авч хэлэлцээгүй гэдэг. Алдартай бас ч үгүй халуухан гэгддэг Рональду татгалзсан хариу урьд өмнө авч үзээгүй учраас шаралхсандаа Иринаг 4 сар эргүүлдсэний эцэст сая хамтдаа амралтанд явсан байна.

Ирина Рональдугийн хүүг дагуулан гадуур явж, тоглолтыг нь үздэгээс гадна маш их халамжтай учраас Рональду түүнд улам л дурласан хэмээн ярьдаг. 2011 онд гэнэт гарч ирсэн Рональдугийн хүүгийн талаар зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Роналду тээгч эх хөлслөн хүүтэй болсон гэдэг. Гэрээний дагуу хүүг төрсний дараа тээгч эх мөнгөө авч, нэрээ нууцлаад сураггүй болсон гэх нь бий.

Ямартай ч дэлхийн хамгийн өндөр орлоготой, царайлаг хөл бөмбөгчин болон дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй хоёрын таван жилийн үерхэл өнгөрсөн сард дуусгавар болсон ч гэлээ Рональдо Иринад хамгийн их аз жаргалыг хүсэн хэзээ ч мартахгүй, үүрд санаж явах болно хэмээн хэлсэн билээ.



МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт