"Чонон сүлд" Олон Улсын кинонд дүрээ мөнхөлсөн жүжигчин Р.Анхням киноныхоо нээлтэд оролцоод эх орондоо өнөөдөр хөл тавина.
Түүнийг ирэхтэй холбогдуулж "Монголын тайз дэлгэцийн мэргэшсэн жүжигчдийн холбоо"-ны гишүүд, жүжигчид хүндэтгэл үзүүлж "Чингис хаан" Олон улсын нисэх онгоцны буудал дээр угтан авах гэнэ.
Оскарын шагналт Францын нэрт найруулагч Жан-Жак Анногийн найруулсан “China Film Group”-ийн бүтээл "Чонон сүлд" кинонд тэрбээр тоглосон билээ.
Өмнө нь ӨМӨЗО-ны “Гаадан мээрин” кинонд тоглож, франц найруулагчийн нүдэнд өртсөн гэдэг. Ийн "А" зэрэглэлийн киноны гол дүр бүтээсэн түүний өмсөх хувцсыг Монголын "Exclusive" компани зөвхөн өөрт нь зориулан урлаж бэлэг барьжээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт