Ахмад цаначид Канад улсын Квебек хотод болж буй өвлийн спортын II наадамд амжилттай оролцож, Монгол Улсын аварга ОУХМ Д.Энхээ мөнгөн медалийн эзэн болжээ.
Мөн манай цаначдаас ОУХМ Д.Очирсүх тавдугаар байр, ОУХМ Ч.Гантөмөр есдүгээр байрт тус тус шалгарсан байна. Наадмын эхний өдөр Монголын гүйлтийн тэшүүрийн тамирчид зургаан медаль хүртэв. ОУХМ Л.Алтанцэцэг гүйлтийн тэшүүрийн 500 метр, 1500 метр тус бүрт нь алт, спортын мастер Н.Эрдэнэтуяа 500 метр, 1500 метр тус бүрт хүрэл, спортын мастер Д.Санчирбилэг 500 метрт алт, 1500 метрт хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ.
Ахмад тамирчид өрсөлдсөн өвлийн наадамд 22 орны 1500 гаруй тамирчин спортын 10 төрлөөр хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдөж байна.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт