ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхий-Өнөөдөр

    Өнөөдөр дэлхий дахины анхаарлын төвд байсан сэтгэл шимшрүүлсэн мэдээ бол Исламын улс Иорданы нисгэгчийг хэрцгийгээр хөнөөж буй бичлэг байлаа. Иорданы нисгэгчийг төмөр торонд хийж амьдаар нь шатааж байгаа энэхүү бичлэг тарсны дараахан Иорданы хаан тус улсад хоригдож байгаа Исламын улсын зургаан алан хядагчийг бүгдийг нь цаазлана гэдгээ мэдэгдлээ. 

    Тайваны airways-ийн зорчигч онгоц далайд осолдож 11 хүн нас барж, 19 зорчигч сураггүй болсон байна. 

    АНУ-ын Нью-Йорк хотноо ачааны галт тэрэг замаасаа гаран осолдож галт тэрэгний багийн зургаан гишүүн бүгд нас баржээ.

    БНХАУ-д агаарын бохирдол гамшигийн хэмжээнд хүрсэн тухай албаныхан мэдэгдлээ. Хятадын 74 хотын зөвхөн 8 хот нь  2014 онд агаарын чанарын стандартад тэнцсэн гэж өнөөдөр тус улсын Байгаль орчны яамнаас мэдэгдсэн байна. 

    Палестин энэ оны дөрөвдүгээр сард Гаагад төвтэй Олон улсын шүүхийн гишүүн орноор албан ёсоор элсэн орохоор боллоо. 

    Йорданы цагаар өнөөдөр өглөөний 04.00 цагт амиа золиослогч эмэгтэй Сажида Аль-Ришауи болон “Илсамын улс” бүлэглэлийн цэргийн удирдагч Зияд Аль-Карболи нарыг цаазаар авах ялыг гүйцэтгэсэн байна.

    Францын Ницца хотын Еврей төвийн гадна эргүүл хийж байсан цагдаагийн гурван ажилтан руу хутгатай этгээдүүд халдаж, гэмтээсэн байна. Тус халдлагыг мөн л исламын шашинтан үйлджээ. 

    Украины зүүн хязгаарын Донецк мужид салан тусгаарлагчид болон армийнхан тулалдсаар байгаа билээ. Тэгвэл тус тулалдааны улмаас 5 цэрэг амь үрэгдсэн байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй