Монголын авто мастеруудын холбоо, “Петротрак” ХХК-иас аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран Говьсүмбэр аймгийн Чойр хотод “Petrovis super cup, Choir-2015” автомашины бартаат замын уралдаан зохион байгууллаа.
Энэ нь шинэ оны хамгийн анхны уралдаан гэдгээрээ онцлогтой. Уралдаанд 52 жолооч оролцож 2.7 км урттай тойрог замд өрсөлдөж ур чадвар, эр зориг, авхаалж самбаагаа сорив.
Тамирчид нийт дөрвөн гараа болон уралдаж, хагас шигшээд шалгарсан тамирчид шигшээ уралдаанд өрсөлдөж аваргуудаа тодруулсан юм.
Шигшээ гараанд “Хишиг арвин” компанийн тамирчин, спортын мастер Ш.Гомбодорж тэргүүлж, уралдааны аваргаар тодорсон бол “Отгонтайж” компанийн тамирчин, спортын дэд мастер Ю.Эрдэнэтөмөр, “Төмөрт транс” компанийн тамирчин, спортын мастер С.Баянмөнх нар шил дарж, II, III байрт шалгарлаа.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт