ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Манай хоккейчид хагас шигшээд Латвийн багтай тоглож байна

    ОХУ-ын Хабаровск хотод бөмбөгтэй хоккейн ДАШТ-ий шигшээ тоглолт өнөөдөр эхэллээ. Тэмцээний “В” ангиллын “В” хэсэгт тоглож буй Монголын хоккейчид Латвийн багтай хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө тоглож байна.

    Тэмцээний “В” ангилалд есөн баг өрсөлдөж байгаагаас “А” хэсэгт Япон, Латви, Эстони, Унгар, “В” хэсэгт Монгол, Нидерланд, Герман, БНХАУ, Сомали улсын баг багтжээ.

    Монголын шигшээ багийн ахлагч Ч.Пүрэвдаваагаар ахлуулсан манай тамирчид хэсэгтээ БНХАУ, Сомалийг хожиж, Нидерландтай тэнцэн, Германд хожигдож, хэсгийн гуравдугаар байрт шалгарсан юм.

    Энэ хэсэгт Нидерланд тэргүүлсэн бол Герман, Монгол, БНХАУ удаалав. Сомалийн баг нэг ч хожил авалгүй тэмцээнээ өндөрлүүлэв.

    "А" хэсгийг Эстони тэргүүлсэн бол Латви, Унгар удаалж, Япон сүүлд бичигдсэн байна. Японы баг өнгөрсөн жилийн ДАШТ-д “В” хэсэгт түрүүлж, “А” хэсэг рүү дэвшсэн удаатай.

    II.04. Шөвгийн найм

    08.30 Эстони–БНХАУ
    11.45 Латви–Монгол
    14.00 Унгар–Герман
    16.45 Япон–Нидерланд
    тус тус оноолт таарчээ. Өнөөдөр шөвгийн наймын тоглолт болж, хагас шигшээд өрсөлдөх баг тодорно. 

                                                                                                                                      Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй