Өнгөрөгч онд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналыг УИХ-ын 26 гишүүн өргөн мэдүүлсний дагуу уг асуудлыг чуулганаар хэлэлэцээд түүнийг огцруулах шийд гаргасан билээ. Тухайн үед байнгын хорооны хурал дээр Ерөнхий сайдын ёс зүйтэй холбоотой асуудал яригдсан юм. Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Ёс зүйтэй холбоотой асуудал нь гүтгэлгийн шинжтэй байна” хэмээн эгдүүцэж буйгаа ил тод хэлж Д.Хаянхярваа гишүүнийг шүүхэд өгч буйгаа Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр мэдэгдэж байлаа.
Үнэхээр ч Н.Алтанхуяг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны II шүүхэд өнгөрсөн оны 11 дүгээр сард нэр төрөө сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж үүний дагуу Д.Хаянхярваа гишүүнд шүүхээс мэдэгдэх хуудас ирсэн юм. Тэгвэл Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны II шүүх хаасан байна. Учир нь нэхэмжлэгч иргэн Н.Алтанхуяг, хариуцагч иргэн Д.Хаянхярваатай эвлэрсэн гэжээ.
Б.Гарьд
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт