ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хавдраас сэргийлэх энгийн 7 алхам

    Элэгний анхдагч өмөн үүсгэх эрсдэлт хүчин зүйлүүд:

    • В. С вирусээр үүсгэгдсэн элэгний архаг үрэвсэл. ВС вирус нь тариур, цус, цусан бүтээгдэхүүнээр, бэлгийн замаар халддаг болох нь нотлогдоод байна. 
    • Архи: хэтрүүлэн хэрэглэх нь элэгний хатуурал, ЭАӨ үүсгэх үндсэн шалтгаан болдог. / 10 жилийн турш өдөр бүр 400 гр вино юмуу 1.4л пиво уух нь элэгний хавдраар өвчлөх эрсдэлийг үүсгэнэ /
    • Афлотоксин: Үр тариа самаранд үүссэн хөгц, мөөгөнцөрөөс ялгардаг хортой бодис.
    • Хиамны найралганд ордог нитрит, тосон будаг, уусгагч болон гэр ахуйн эдлэл хэрэглэл дэх химийн бодисууд. 
    • Гемахроматоз, Винсоны өвчин зэрэг элэгний хатуурал үүсгэдэг урьдал эмгэг өөрчлөлтүүд

    Элэгний өмөнгөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
    1. Нярай хүүхдийн В вирусын эсрэг вакцинжуулалтанд хамруулах. Манай улс 1992 оноос эхлэн шинээр төрсөн бүх нярайг вакцинжуулалтанд хамруулж байна.
    2. Элгийг хордуулдаг архи зэрэг хорт зуршилаас татгалзах,
    3. Мах, амьтны гаралтай өөх тосыг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх,
    4. Хөгцөрч муудсан үр тариа, самар хэрэглэхгүй байх,
    5. Хэрэв та эрсдэлт бүлэгт хамаардаг бол тогтмол урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаж байгаарай.

    Ходоодны хавдрын эрсдэл хүчин зүйлүүд
    Дор дурьдсан хүчин зүйлүүд нь ходоодны хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг ба гэхдээ эдгээр хүчин зүйлд өртсөн хүн бүр хавдраар өвчилнө гэсэн үг биш юм.

    • Хеликобактери пилори /Helicobacter pylori/ – Энэ бактерийн халдварын улмаас ходоодонд шарх шархлаа үүсч улмаар хорт хавдарт шилжиж болзошгүй
    •  Бусад суурь өвчнүүд – Ходоодны архаг үрэвсэл,ходоодны ургацаг.
    • Удамшил: 1-р зэргийн / төрсөн аав, ээж, ах эгч г.м/ хамаатан садан нь ходоодны хавдраар өвчилж байсан бол мөн эрсдэлтэй бүлэгт хамаарна.
    •  Нас: нас ахих тусам ходоодны хавдраар өвчлөх эрсдэл нэмэгдэнэ. Ихэвчлэн 50 наснаас хойш өндөр эрсдэлтэйд тооцогдоно.
    •  Хүйс. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг бодвол илүү өвчлөмтгий байдаг байна.
    • Хооллолт:Давс ихтэй хоол, утсан даршилсан хүнсний бүтээгдэхүүн ходоодны хавдар үүсгэх эрсдэлтэй.
    • Тамхи: тамхи нь ходоодны хавдрын эрсдэлийг нэмэгдүүлнэ.
    •  Гарал үүсэл/газар зүйн бүс: Ази номхон далай бүсийн орнууд, хар арьстнуудын дунд ходоодны хавдрын өвчлөл өндөр байдаг. Манай орны хувьд баруун аймгуудад уг өвчин зүүн аймгуудыг бодвол харьцангуй өндөр байдаг.

    Ходоодны хавдраас хэрхэн сэргийлэх вэ?
    Ходоодны хавдар үүсгэх шалтгаан бүрэн тодорхой болоогүй байгаа болохоор эрсдэл хүчин зүйлийн нөлөөнд өртөхгүй байх, эрсдэлийг бууруулах замаар ходоодны хавдраас сэргийлж болно.
    Хооллолт: Хоол хүнсэндээ аль болох жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэж давсалж, даршилсан, лаазалсан бүтээгдэхүүнийг хориглох.

    Манай улсад эмэгтэйчүүдийн дотор тохиолдож байгаа хавдрын 32,1% нь элэг,19,6% нь умайн хүзүү, 10,7% нь ходоодны хавдар тус тус эзэлж байна.
    Умайн хүзүүний хавдар

    Хүний хөхөнцөр вирус /ХХВ/ бэлгийн хавьтлын үед умайн хүзүүний олон давхаргат хавтгай хучуурын суурин давхаргад нэвтрэн орж вирусын сүрэг бөөгнөрөл үүсгэн суурьшдаг. Эдгээр вирусын нөлөөгөөр хэвийн эсүүд өөрчлөлтөнд орж эсийн гаж хувирал явагдаж хорт хавдар үүсдэг байна.
    Умайн хүзүүний хавдар үүсэхэд:
    Хүний хөхөнцөр вирус /ХХВ/ гол шалтгаан болдгоос гадна

    Бэлгийн олон хавьтагчтай байх
    Бэлгийн харьцаанд хэт залуу эрт орох
    Тамхи татах зэрэг хорт зуршил
    Хоол хүнсэнд жимс ногоо бага хэрэглэх
    Ариун цэврийг сахихгүй бэлгэвч хэрэглэхгүй байх
    Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдахгүй байх зэрэг нь умайн хүзүүний хорт хавдар үүсэх эрсдэлт хүчин зүйл болдог.

    Умайн хүзүүний хавдраас сэргийлэх боломжууд:

    • Хүний хөхөнцөр вирусийн вакцинд хамрагдах
    • Бэлгийн тогтвортой харилцагчтай байх
    • Бэлгийн харилцаанд эрт орохгүй байх
    • Бэлгэвч, диафрагм хамгаалах арга хэрэглэх
    • Бэлгийн ариун цэврийг сахих
    • Хорт зуршлаас татгалзах
    • Хоол хүнсэндээ жимс, ногоо ахиу хэрэглэх
    • Умайн хүзүүний хорт хавдар эрт илрүүлэх шинжилгээнд 3 жилийн давтамжтай хамрагдаж хэвших

    Хөхний хорт хавдар үүсэх шалтгаан:
    Хөхний хорт хавдар үүсэх шалтгааныг бүрэн судалж мэдээгүй боловч удам угсаанд хөхний хорт хавдрын тохиолдол гарч байсан, сарын тэмдэг хэт эрт ирэх буюу хожуу зогсох зэрэг эрсдэлт хүчин зүйлүүдтэй холбон тайлбарладаг. Иймд хэн ч хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй боловч ялангуяа 40-өөс дээш насны эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог байна.
    Хэдийгээр энэ өвчний үүсгэх шалтгаан тодорхой биш ч хөхийг байнга шалгаж байвал хөхний хавдрыг эрт илрүүлж бүрэн эмчлэх боломжтой.

    Анхаарвал зохих ямар шинж тэмдгүүд байдаг вэ?
    • Хөхөнд эмзэглэл багатай булдруу буюу үүсгэвэр илрэх
    • Хөхний товч орчмоор байнга загатнах, бижрүү туурах
    • Хөхнөөс цусархаг эсвэл хэвийн бус шингэн зүйл ялгарах
    • Хөхний арьс зузаарч хавдах
    • Хөхний арьсанд үрчлээс, атираа, хонхойх зэрэг өөрчлөлт гарах
    • Хөхний толгой дотогш татагдах зэрэг шинж тэмдгүүд илэрвэл та эмчид хандана уу?

    Хавдраас сэргийлэх энгийн 7 алхам

        1-р алхам: ТАМХИ БҮҮ ХЭРЭГЛЭ
        Тамхинаас татгалзах эсвэл тамхи татахаа болихоор шийдвэрлэх нь таны өөрийн эрүүл мэндийнхээ төлөө хийж байгаа хамгийн чухал шийдвэр юм.
       
        2-р алхам: ЭРҮҮЛ ХООЛ ХҮНС  ХЭРЭГЛЭ
        Ургамлын гаралтай  хоол хүнс хэрэглэ. Өдөр бүр тав эсвэл түүнээс олон төрлийн жимс, хүнсний ногоо идэж бай. Тослог ихтэй, хуурсан, шарсан, давсалсан хүнсийг хязгаарла. Спиртийн төрлийн бүтээгдэхүүнүүдийг тохируулж хэрэглэ.
       
        3-р алхам: ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨНТЭЙ БАЙЖ, ХЭВИЙН  ЖИНГЭЭ ХАДГАЛ
        Дасгал хөдөлгөөн зарим төрлийн хавдраас сэргийлэх нөлөөтэй. Жишээ нь бүдүүн шулуун гэдэс, цэвэршилтийн дараах хөх, умайн дотор салстын хавдруудаас сэргийлдэг. Өдөрт 30 минут эсвэл түүнээс дээш хугацаагаар, биеийн тамираар  хичээллэх, хурдан алхах зэргээр идэвхтэй хөдөлгөөн хийх нь хорт хавдрын  эрсдлийг бууруулна.
       
        4-р алхам: ӨӨРИЙГӨӨ НАРНААС ХАМГААЛ
        Нарны туяа хамгийн их тусах үеэс болгоомжил. Нарны хэт ягаан туяаны тусах оргил цаг нь өглөөний 10 цагаас оройны 16 цагийн хооронд байдаг.  Энэ хооронд наранд байх хугацаагаа багасгаарай. Сүүдэрт бай. Нягт нэхсэн даавуун хувцас өмсөж,  толгой болон чихээ халхалж чадахуйц өргөн хүрээтэй малгай өмс. Сайн нарны халхавч хэрэглэ. Нарны хэт ягаан туяаг шингээгч зориулалтын нарны халхавч хэрэглэж заншаарай.

        5-р алхам: ДАРХЛААЖУУЛАЛТАНД ХАМРАГДААРАЙ
        Элэгний В вирус, хүний хөхөнцөр вирусийн эсрэг дархлаажуулалтанд хамрагдсанаар элэг, умайн хүзүүний хавдраас сэргийлж чадна.

        6-р алхам: ЭРСДЭЛТЭЙ БАЙДАЛ ГАРГАХААС ЗАЙЛСХИЙГЭЭРЭЙ
        Тохиолдлын бэлгийн хавьтлыг тэвчиж эрсдэлтэй алхам хийхгүй байх нь хавдар үүсгэгч бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх арга юм.

        7-р алхам: ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭНД ТОГТМОЛ ХАМРАГДААРАЙ

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй