ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Шангриллад гарсан галыг унтраалаа

    Барилгын 98 гаруй хувь нь бүрэн хийгдэж дотор заслынхаа ажилд явж байсан Шангрилла зочид буудлын барилгад гал гарлаа. Уг нь 11 сард багтааж ашиглалтад орж 12 дугаар сараас үйл ажиллагаа эхлэх төлөвлөгөөтэй байсан тус барилгад гал гарсан шалтгааныг цахилгаанаас үүдэлтэй хэмээх урьдчилсан таамгийг дэвшүүлжээ.  Гал долдугаар давхраас эхэлж гарсан бололтой. Тус барилга өнөөдрөөс дулаанаа авахаар бэлдсэн байжээ. Туслан гүйцэтгэгчид нар гал гадны нөлөөтэй гарсан байж магадгүй гэж мэдэгдээд байна.

    Барилга дотор заслын ажилчид байсан тухай эх сурвалжууд мэдээлж байна. Дулаалгын хөөсөнцөр дамжин гал авалцсан байна.   Гал сөнөөгчид нэмэлт хүч ирүүлэн бүх хүчээрээ ажиллаж байгаа ч гадаа салхитай байгаа нь гал улам газар авахад нөлөөлж байгаа ажээ. Тус барилга даатгалд даатгуулсан тул хохирлыг даатгалын компани хариуцна гэсэн мэдээлэл байна. Ямартай ч галын голомтыг дарж чадлаа. Хохирлын хэмжээг одоогоор тооцох аргагүй бөгөөд барилгыг  бүрэн шинэчлэхээс өөр аргагүй болсон талаар мэргэжилтнүүд ярьж байна.

     

    Шангри-Ла Улаанбаатар Зочид Буудал


    Зочид буудлын эхний 24 давхар бүхий нэгдүгээр хэсэг нь 275 өрөөтэй.

    Хоёрдугаар хэсгийн барилгажилт нь 24 давхар оффисын цамхаг, “Valley Wing” нэртэй 34 давхар 200 өрөөтэй өндөр зэрэглэлийн зочид буудал болон сервис апартменттай

    5 давхар худалдаа, үйлчилгээний хэсэгтэй

    Үйлчилгээний хэсэгт 8 танхимтай кино театр, электрон тоглоомын танхим, амралт чөлөөт цагаа идэвхтэй өнгөрүүлэх газрууд, орчин үеийн тоноглолтой бялдаржуулах төв,

    Дэлхийд танигдсан сүлжээ хоолны газрууд байхаар төлөвлөж байв.

    Тус барилгын хөрөнгө оруулалтын дүн 500 сая ам.доллар.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй