ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Иорданы нисгэгчийг сарын өмнө хөнөөсөн байжээ

    Иорданы нисгэгч Моаз аль Кассабех нь өдгөө 26 настай бөгөөд өнгөрсөн оны сүүлээр Сирид байгаа Исламын улсын эсрэг цэргийн ажиллагаанд оролцох үеэрээ баригдсан билээ. Харин өнгөрсөн долоо хоногт Исламын улсын барьцаанд байгаа Японы сэтгүүлч Кэнжи Гото болон Моаз Кассабехийг Иорданы шоронд хоригдож байгаа амиа золиослогч Сажида аль Ришавигаар солих хэлэлцээр хийснийг бид мэднэ. Иорданы Засгийн газар өөрийн иргэнээ амьд гэх нотолгоог шаардсан ч Исламынхан  нотолгоо өгөлгүйгээр Японы сэтгүүлчийг хэрцгийгээр хороож буй бичлэгийг дэлгэж дэлхий дахиныг цочирдуулсан юм.

    Тэгвэл Исламын улсын алан хядагчид Иорданы нисгэгчийг амьдаар нь шатааж байгаа бичлэгээ цацлаа. Ийнхүү лалынхан хэрцгий аллага хийж буй дахин нэг бичлэгээ цацсан нь дэлхий дахины бухимдлыг дээд цэгт нь хүргэж байгаа бөгөөд НҮБ-ын аюулгүй зөвлөл дахин яаралтай хуралдахаар болжээ. Иорданы нисгэгч аль хэдийнэ үхсэн байх гэсэн олон улсын ажиглагчдын таамаг ингэж биелэлээ олсон бөгөөд мэргэжлийн хүмүүсийн дүрс бичлэгт хийсэн дүгнэлтээр Иорданы нисгэгчийг оны дараахан буюу 1 дүгээр сарын 3-нд хороосон байж болзошгүй юм байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй