ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Архины хяналтын хуулийн төслийг эргүүлэн татжээ

    Согтууруулах  ундааны хяналтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан Л.Эрдэнэчимэг гишүүн төслөө эргүүлэн татжээ. Уг хуулийн төсөл нэлээдгүй эсэргүүцэлтэй тулгарч, хэл ам их дагуулсан билээ. Хуулийн төслийг энэ хэвээр баталбал 8 нэрийн дэлгүүрүүд хаалгаа барьж олон айл хоногийн хооолгүй болно гэх мессеж хэвлэл мэдээллээр их  цацагдсан. Тэгвэл Л.Эрдэнэчимэг гишүүний хэлснээр архи үйлдвэрлэгчид, импортлогчид, 8 нэрийн дэлгүүрийн эздээс түүнд маш их дарамт шахалт ирсэн байна. Гэхдээ тэрээр дээрх дарамтаас айсандаа бус УИХ-аар  хэлэлцүүлбэл унах эрсдлээ тооцож төслөө эргүүлэн татсан байна.  Хэрэв хуулийн төсөл нэгэнт уначихвал дахиад 10-15 жил хуулийг өөрчилж чадахгүй. Одоогийн хүчин төгөлдөр  байгаа хуулийг 15 жилийн өмнө баталсан. Тиймээс олон нийт,  гишүүдийн зүгээс гаргаад буй эсэргүүцлийг тооцож төслөө засварлаад  дахин өргөн барихаар тэрээр шийджээ.

    ЭМСЯ согтууруулах ундааны хортой хэрэглээг бууруулах үндэсний хөтөлбөр батлуулахаар боловсруулж бараг дуусч буй аж. Энэ хөтөлбөрийг баталсны дараа хуулийн төслөө УИХ-д дахин өргөн барихаар гишүүн төлөвлөөд  байна. Хэрэв хөтөлбөрийг хаврын чуулганаар баталбал намрын  чуулганд төслөө өргөн барина гэж тэрээр хэллээ.

    Б.Сувд

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй