Украинд болж байгаа эмх замбараагүй байдал үргэлжилсэн хэвээр байна. Өнөөдөр Украины батлан хамгаалах яамны гадна дэлбэрэлт болжээ.
Италийн нийслэл Венец хотноо хоёр өдөр үргэлжилсэн борооны улмаас хотын гудамжууд усанд автаад байна.
АНУ болон Канадын өмнөд хэсгийн зарим мужид их хэмжээний цас үргэлжлэн орсноос1500 орчим нислэг цуцлагдлаа.
АНУ Сирийн Кобани хотод орогнож байгаа гэх Исламын улсынхныг онилон 34 агаарын цохилт өгсөн байна. Өмнө нь тэд ийм олон агаарын дайралт хийж байгаагүй юм.
Бүгд Найрамдах Гаити улсын нийслэл Порт-о-Пренст газрын шатахууны үнийн хөөрөгдлийг эсэргүүцэж олон зуун хүн жагсч байна.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн Засгийн газрыг эсэргүүцэж Токио хотод олон зуун иргэн жагсаал зохион байгууллаа. Тэд Ойрхи-дорнодод явуулж буй Японы гадаад бодлогыг шүүмжилж байгаагаа илэрхийлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ОХУ-ын дарамт, түрэмгий үйлдлээс сэргийлэхийн тулд Украинд 117 сая ам.доллар, Молдав, Гүрж улсуудад 51 сая ам.долларын санхүүгийн тусламж үзүүлэхээр хэлэлцэнэ гэв.
Украины 440 000-аад иргэн Оросын цагаачлалын албанд орогнол буюу түр амьдрах хүсэлтээ гаргасан байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт