Дорнод аймгийн Матад суманд үйл ажиллагаа эрхэлдэг газрын тосны Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ийн өндөр хүчдэлийн шонгийн утасны тогонд цохиулж шувууд олноор үхэж буй тухай мэдээлэл нэг хэсэг хэвлэлээр тарсан. Тус компани шаардлага хангасан шувуу үргээгч байрлуулж байгаль орчинд хохирол учруулж буй буруугаа цайруулахаар болсон талаар мэдээлэл үүний дараа гарч байв.


Тэгвэл тус компани одоог хүртэл шувуу үргээгчээ байрлуулаагүй байгаа бөгөөд шувууд олноороо тогонд цохиулж үхсээр байгаа аж. Өдөрт дунджаар 5-6 шувуу үхдэг бөгөөд улаан номонд орсон тарлан сар, шилийн сар шувууд ч үүний золиос болоод байна.

Тус компани байгаль хамгаалах, нөхөн сэргээх үүргээ бүрэн биелүүлээгүйгээс 1.3 тэрбум төгрөгийн хохирол байгальд учруулсныг шүүхээс тогтоосон бөгөөд Матад сумын төсөвт уг мөнгийг олгохоор шийдсэн юм.
Б.Наран
.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт