Монгол улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид ирэх гуравдугаар сарын 12-17-нд эх орноо төлөөлж, Азийн томоохон тэмцээнүүдэд оролцох юм. Хөлбөмбөгийн тамирчдын тоглолтын хувь заяаг шийдэх үүргийг Ерөнхий дасгалжуулагчаар “Хоромхон” клубийн дасгалжуулагч С.Пүрэвсүхэд даалгасан бол түүний туслах дасгалжуулагчаар УБИС-ийн “Улаанбаатарын Унаганууд” клубийн тамирчин Б.Ганбат сонгогдов.
Б.Ганбат нь өдгөө 27 настай, өсвөрийн хөлбөмбөгчдийг дасгалжуулдаг. “Шонхор” клубээс тамирчин болох гараагаа эхэлжээ. Үндэсний шигшээ багт 2011 онд тоглож байхдаа бэртэл авч түр завсарласан. Тэрбээр Азийн хөлбөмбөгийн холбоо /AFC/-ын C ангилалтай дасгалжуулагч.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт