ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хауснаас эд зүйлс, мөнгө, үнэт зүйл хулгайлагчдыг барьжээ

    Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нутаг дэвсгэрт байрлалтай 5-6 хаусанд хулгай орж их хэмжээний эд зүйлс, мөнгө, үнэт зүйлс алдагдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
    Энэ хэргийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид шуурхай ажилласны үр дүнд гэмт этгээдүүдийг илрүүлсэн байна.
    Хаусанд амьдардаг иргэд удаан хугацаагаар хотоос гарах, гадаадад явах үедээ гэрээ эзэнгүй орхидог, харуул хамгаалалт хангалтгүй, дохиололгүй зэрэг байдлаас болж эд зүйлсээ алдах тохиолдол олон гардаг аж.
    Үнэт зүйлээ гэртээ хадгалдаг ч бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хамгаалах тал дээр анхаарал тавьдаггүйгээс ийм гэмт хэрэг гардаг  учир иргэд сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн  байгууллагаас анхаарууллаа.

    Б.Сувд

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй