Сар шинийн баяраар хүмүүсийн гар цайлгах бэлгийг гадны бус дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн сонгож хямарсан монголчуудаа дэмжье гэх санаачилга өнөө жил газар аваад буй. Тэгвэл МУГЖ С.Жавхлангийнх гурван жил дарааллан цагаалганыхаа бэлгийг яг ийм санаагаар бэлддэг уламжлалтай болжээ. Цагаан сар гээд л том таваг засч, тарган ууц тавихыг тэдний гэр бүл сайшаадаггүй бөгөөд байгаа боорцог, ааруул, өрмөөрөө жижиг таваг засч чанасан мах, буузаараа зочдоо дайлдаг байна.

Хамгийн сонирхолтой нь тэдний зочдынхоо гарыг цайлгах бэлэгний сонголт. Тэд өнгөрсөн жилийн баяраар хурганы арьсан дээр ааруул, сүү тавьж зочдодоо бэлэглэсэн нь ирсэн гийчдэд нь иэхэд таалагдсан гэнэ. Хурганы арьс хэзээд хэрэгтэй, цуглуулж байгаад хүүхдэдээ дээл, хантааз ч юм уу хийчихнэ. Бас малчдадаа ч хөрөнгө оруулж байна гэсэн үг хэмээн гавьяатын эхнэр дуучин Г.Эрдэнэчимэг хэлэв. Хавар тэд малчдаас хурганы арьс цуглуулж бэлдэж тавьчихаад түүнийгээ хадгалж байгаад зочдодоо бэлэглэсэн байна.

Үргэлж үндэсний хувцасаараа гангарч залуусыг орчин үеийн загвартай дээл хувцасаа өмсдөг болоход хувь нэмрээ оруулж буй хос маань 3 хүүхдээ ч гадаадын хуванцар тоглоом бус үндэсний тоглоом болох шагайгаар наадуулдаг гэсэн. Шагай тоглодог хүүхдийн тархи сайн хөгждөг, ах захаа мэддэг эрэмбэ, дараатай болдог хэмээн Г.Эрдэнэчимэг сурталчлаад авна лээ.


Мөн тэрээр саяхнаас “Монголоороо ” төв дээрээ монгол бичгийн сургалт явуулж эхэлсэн байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт