МҮБХ-ынхон жил бүр сар шинийн баярын өмнө 70-аас дээш настай ахмад бөхчүүдээ хүлээн авдаг уламжлалтай. Энэ уламжлалаар Монгол Бөхийн Өргөөнд ахмаддаа хүлээн авч цагаан сарын тавгийн хэвийн боов, чихэр, цай тэргүүтэнг бэлэглэлээ.
70-аас дээш настай 40-өөд ахмад бөх байдгаас улсын арслан Ц.Бадамсэрээжид, Б.Жамъяандорж, Л.Сосорбарам, Ө.Эрдэнэ-Очир, Х.Хайдав, улсын заан Ц.Санжаа, Д.Лхагвасүрэн, улсын харцага Д.Сэрээтэр, Ч.Өвгөнхүү, улсын начин Ч.Баасанхүү, С.Лхагваа, Ц.Лхамаа, Д.Шижээ, Н.Дашзэвэг, хүндэт засуул О.Гомбосүрэн, М.Буянбат, Б.Санжаа, Ц.Шарав, Н.Дашжамц, Ё.Давааням, Б.Шүрхүү, Ц.Бадарч, хүндэт гарын даа С.Сэлэмбаатар, Бөх сонины сурвалжлагч Ш.Мягмар нар хүрэлцэн иржээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт