ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хьюстоны охин амьд үлдэх магадлал муу байна

    Алдарт дуучин Уитни Хьюстоны охин Бобби Кристина Браун өнгөрсөн хагас сайны өглөө угаалгын өрөөндөө усаар  дүүргэсэн угаалгын онгоцон дотроосоо ухаангүй олдож эмнэлэгт хүргэгдсэн билээ. Цагдаагийн албаныхан бүсгүйг эмнэлэгт эмчлүүлж буй тухай мэдэгдээд ээжийнхээ үхлийн шалтгаантай төстэй байдлаар эмнэлэгт хүргэгдсэн хэмээн мэдээлсэн. Гэхдээ түүнийг хар тамхи хэрэглэсэн үү эсвэл алкохолын төрлийн зүйл ууж ийм байдалд хүрсэн үү гэдгийг нарийн тогтоогоогүй байгаа юм. Бүсгүйн үеэл ах Жерод  Браун бүсгүйг ухаангүй байгаа гэх мэдээлийг үгүйсгэж ” Тэр тун сайн  байгаа” хэмээн хэлж байсан. Гэвч бүсгүйн хэвтэж эмчлүүлж буй эмнэлгийнхний хийсэн мэдээллээр тэрээр ухаангүй байгаа бөгөөд үхэл амьдралын заагт байгаа ажээ. Тэрээр ухаангүй хэвээр 24 цаг болвол тархины үйл ажиллагаа алдагдаж цаашид сэргэх магадлал тун муу болох аж. Эмч нар хийж чадах бүхий л  арга хэмжээгээ авч байгаагаа мэдэгдсэн бөгөөд бүсгүйн аав  Бобби охиноо сахиж буй ажээ.

    Уитни Хьюстон 2012 оны хоёрдугаар сард 48 настайдаа Лос Анжелес дэх зочид буудалд угаалгын өрөөндөө хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болж амиа алдсан билээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй