Монголын Хоккейн Холбооноос хоккейн спортыг хөгжүүлэн, олонд таниулах зорилгоор энэ сарын 6-8-нд Чингисийн талбайд “Улаанбаатар цом” олон улсын тэмцээн зохион байгуулахаар болжээ.

Тэмцээнд ОХУ-ын Улаан-Үд, Чита, БНPАУ-ын “Канад” баг болоод манай улсын хоёр баг, нийт 100 гаруй тамирчин оролцоно.

Монгол Улсын баг тамирчид ирэх гуравдугаар сарын 14-нд “Азийн цомын тэмцээн”-д явахаар бэлтгэл сургуулилтаа базааж байгаа.

Өмнөх жилүүдэд тус тэмцээнд оролцсон манай баг тамирчид хошой хүрэл медаль хүртсэн амжилттай. Тэгвэл энэ жил медалийнхаа өнгийг хувиргахаар төлөвлөжээ.

Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт