ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Ello” цахим хуудас шуугиан дэгдээж байна

    Тус хуудсыг хэрэглэгчийн тоо цагаар хэмжигдэн нэмэгдсээр байгаа бөгөөд нэг цагийн дотор гэхэд л "Ello"-д 31 000 хүн шинээр нэмэгдэж байгаа гэнэ.

    “Ello”-ийн үүсгэн байгуулагч нь АНУ-ын иргэн Паул Будниц бөгөөд хувиараа дугуйны дэлгүүр ажиллуулдаг байжээ. Тэрээр урлаг уран сайханд шимтэн дурладаг бөгөөд  урлагийн мэдрэмж нь өвөрмөц шийдэл бүхий загвар дизайнтай “Ello”-г санаачлахад хүргэсэн гэж ярьдаг байна.

    Паул Будницийн гэрийн дотоод чимэглэл засал нь хүртэл олны анхаарлыг татдаг бөгөөд хүмүүсийг ядраахгүй, уурлуулалгүйгээр хэрэглэж болох “Facebook”-ээс өөр цахим сүлжээг бий болгохыг хүсдэг байжээ. 

    Ийнхүү өөрийн 90 найзыг хамарсан бяцхан хүрээлэл үүсгэн "Элло"-г хэрэглэж эхэлтэл олон хүнд таалагдаж улмаар хүрээллээ эрчимтэй тэлж эхэлсэн байна. Түүнчлэн "Элло" цахимд сүлжээн үндэсний цөөнхүүд буюу ижил хүйстнүүд ихээр нэгдэж байгаа гэнэ. 

    “Ello”-ийн зохион байгуулалт нь тун энгийн. Хүний нүдийг ядраах олон зүйлгүй ашиглахад маш энгийн хэрнээ анхаарлыг төвлөрүүлэхүйц онцгой шийдлүүдийг оруулж бүтээжээ. 

    Гол нь тус давалгаанд ямар ч зар сурталчилгаа худалдаатай холбоотой мэдээлэл байршуулах боломжгүй бөгөөд зөвхөн найзлах нөхөрлөх журмаар залуусыг нэг дор нэгтгэж байгаа юм. Энэ талаарх эерэг сэтгэгдлүүд "Элло"-г 8 дугаар сарын 7-нд анх хэрэглээнд нэвтэрсэн даруйд нь  тархаж эхэлсэн байна. Мөн та өөрийн мэдээллээ нуух болон бусдыг бусдыг блок хийж болохгүйгээрээ фэйсбүүкээс ялгаатай гэнэ. 

    “Ello” удахгүй ухаалаг утаснуудад зориулсан өөрийн аппликэйшнээ цацах бөгөөд хэрэглэхэд хамгийн хялбар, зугаатай, хүмүүнлэг гэдэг онцлогоо өмнөө барьж дэлхийн олон мянган залуусыг өөртөө нэгтгэж чадаад байгаа юм.

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй