Нэгэн үе “Хайрын нулимс”, “Хайрлах хүсэл”, “Чамтай хамт”, “Баяртай, миний хайр” үэрэг дуугаараа үеийнхээ залуусыг нэг хэсэгтээ хуйлруулж, цэнхэр дэлгэцийн өмнө уясан “Флаш” хамтлагийнхан сүүлийн үед усанд хаясан чулуу шиг нам гүмхэн байх болсон.


Өдгөө эрийн цээнд хүрсэн тэд амьдралд хөл тавиад тун завгүй явна. Дуучин Мийгаа, Нандиа нар өнөр бүлийн тэргүүн болжээ. Хамтлагийн залуусаас хамгийн олон хүүхэдтэй нь Мийгаа.

Тэрбээр БНСУ-д суралцаж байхдаа Б.Хулангоо хэмээх бүсгүйтэй танилцаж гэрлэсэн гэдэг. Өдгөө тэрбээр хүү, охинтой. Түүний хадам аав нь НИТХ-ын дарга Б.Баттулга гэнэ. Харин Нандиа хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлж телевизийн хөтлөгч болсон аж.

Радио телевизийн дээд сургуулийг найруулагч мэргэжлээр дүүргэсэн тэрбээр хөгжмийн нэвтрүүлэг найруулж, урлагийн салбарт өрнөж буй мэдээлэл өөрөө бэлтгэн хөтөлж үзэгчдэд хүргэдэг болсон аж. Тэд аавын үүргийг харин ч сайн гүйцэтгэдэг гэсэн.
Хэдийгээр хамтлаг нь тарж, тус тусын амьдралын замаар мөр мөрөө хөөсөн ч гэлээ тэд найз хэвээр үлдэж, чөлөөт цагаар уулзан, гэр бүлийнхэнтэйгээ хамт салхинд гарч амралтын өдрийг үр дүнтэй өнгөрүүлдэг байна.

Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт