ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхий-Өнөөдөр

    Эбола вирусын улмаас 3600 орчим хүн нас барсан Либери улсад өнөөдрөөс эболагийн вакцины туршилт хийж эхэллээ.

    Японы Ерөнхий сайд Шинзо Абэ "Исламын улсынхантай тэмцсээр байх болно. Та нарын сүрдүүлэг бидний тэмцлийг зогоохгүй гэдгээ илэрхийлээд хилийн чандад байгаа энхийг сахиулагчдынхаа аюулгүй байдлыг сайжруулахаа мэдэгджээ. 

    Хонконгийн төв талбайд 13000 орчим хүн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна.Жагсагчдын 80 хувь нь оюутан залуус байгаа бөгөөд тэд Засгийн газар дуу хоолойг нь ойшоон сонсох хүртэл нь жагсаалаа үргэлжлүүлэхээ мэдэгджээ. 

    АНУ-ын үндэсний аюулгүй байдлын албанаас өнгөрөгч амралтын өдрөөр цацсан Исламын улсын алан хядагчид Японы сэтгүүлч Кэнжи Готог хөнөөж буй бичлэгийг нарийвчлан судалж байна. Мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтийг дэлхий даяараа чих тавин хүлээж байгаа юм. 

    Сирийн нийслэл Дамаск хотод Ливаны Шийт шашны мөргөлчдийг тээвэрлэж явсан автобус дэлбэрэлтэд өртсөн байна. Бөмбөг дэлбэрэх үеэр дор хаяж 7 хүн амь насаа алдаж, олон арван хүн гэмтэж бэртжээ. 

    ОХУ-ын хамгийн том их сургуулийн номын сангуудын нэг болох Нийгмийн шинжлэх ухааны мэдээллийн хүрээлэнд гал гарсаны улмаас нэг сая гаруй түүхэн баримт бичиг устсан байна. 

    Өнөөдөр Японы Сансар судлалын агентлаг болон “Мицүбиши” корпораци улсын тагнуулын мэдээ, мэдээлэл цуглуулах зорилготой Дайчи-2 хиймэл дагуулыг өчигдөр амжилттай хөөргөлөө.

     АНУ-ын газрын тосны салбарын ажилчдын 1980 оноос хойшхи хамгийн том ажил хаялт боллоо. Эсэргүүцлийн жагсаалд Америкийн газрын тос боловсруулах есөн том үйлдвэрийн 3800 гаруй ажилчин оролцож байгаа бөгөөд тэд цалин хөлсөө нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй