Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс олдсон занданшуулсан шарилын тухай дуулиан дарагдаагүй байна. Иргэдийн мэдээллээр цагдаагийнхны илрүүлсэн уг шарилыг Архангайд жанч халсан Гэсэр лам, эсвэл түүний шавийнх байж болзошгүй гэсэн мэдээлэл тараад буй. Ховдын нэгэн агуйгаас олсон гэх мэдээлэл байгаа ч энэ нь батлагдаагүй гэдгийг албаныхан мэдэгдээд байгаа юм. Тэгвэл эрний заншил ёсоор ихэс дээдэс, лам, бурхан бодьсадва нарын хувилгаан хутагт гэгээрэлд ойртсон бясалгагч нарыг занданшуулдаг байжээ.

Мөн байгалийн гамшиг, ёс бус зүйл байн байн гараад буй газарт түүнийг нь дарах зорилгоор асар их энергитэй бясалгагч хүмүүнийг оршоодог байсан байна. Ийм зорилгоор хаа нэгэн газар оршоосон шарилыг нутгийн хүмүүст ч тэр бүр хэлдэггүй бөгөөд нууцхан шүтээд явдаг номтой байжээ. Дээрх занданшуулсан шарилыг тийм зорилгоор оршоосныг хүмүүс хөндөж аваад ирсэн байх вий гэж учир мэдэх зарим хүмүүс санаа зовинож байгаа аж.
Гандантэгчинлэн хийдээс уг шарилыг судлах, шинжилж тогтоох ажлын хэсэг гаргасан байна.
Б.Сувд
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт