ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхийн аварга С.Цэрэнчимэд Архангай нутгийн бэр болох нь ээ

    Монголын спортын түүхэнд амжилт гаргаж, гэрлэсэн тамирчин хос нэлээн бий. Тэдний гэрлэлтийн буухиаг чөлөөт бөхийн дэлхийн аварга С.Цэрэнчимэд үргэлжлүүлж буй гэнэ. 

    Түүний найз залуу нь жүдо бөхийн ОУХМ Л.Отгонбаатар. Тэд спортод хөл тавьж, нэг нэгнээ таньж мэдэх үеэсээ үерхэж эхэлжээ.

    Дэлхийн аварга бүсгүй одоогоор Францад болсон олон улсын тэмцээнд оролцоод хараахан эх орондоо ирээгүй байгаа. ОУХМ Л.Отгонбаатар жүдогоос гадна үндэсний бөх барилддаг.

    Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн тэрбээр бөхийн удамтай. Түүний төрсөн ах нь аймгийн арслан Л.Үйтүмэн улсын цолд ойрхон бөхчүүдийн тааварт жил бүр бичигддэг.

    С.Цэрэнчимэдийн найз залуу өнгөрсөн аравдугаар сард БНСУ-ын Инчён хотод зохиогдсон Азийн наадмын жүдогийн 90 кг-ийн жинд хүрэл медаль, самбо бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй