ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Өвлийн спортын II наадмын эхний өдөр зургаан медаль хүртлээ

    Канад улсын Кюбек хотноо дэлхийн ахмад тамирчдын Өвлийн спортын II наадам өнгөрөгч нэгдүгээр сарын 30-ны өдөр эхэлсэн билээ. Энэхүү наадамд манай ахмад тамирчид оролцохоор эх орноосоо мордсон талаар бид мэдээлсэн.

    Тэгвэл манай тамирчид тэмцээн эхний өдрөө л гүйлтийн тэшүүрээр зургаан медаль хүртсэн гэх баяртай мэдээ ирлээ.

    Тодруулбал ОУХМ Л.Алтанцэцэг гүйлтийн тэшүүрийн 500 метр, 1500 метр тус бүрт нь алтан медаль, Спортын мастер Н.Эрдэнэтуяа 500 метр, 1500 метр тус бүрт нь хүрэл медаль, спортын мастер Д.Санчирбилэг 500 метрт алтан медаль, 1500 метрт хүрэл медаль нийтдээ зургаан медаль хүртсэн бахдам амжилт үзүүлсэн байна.

    Ийнхүү манай баг тамирчид Канад улсын Кюбек хотын тэнгэрт төрийн дуулалаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа мандуулж, медалийн буухайг амжилттай эхлүүлээд байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй