
Ослын газар 500 гаруй аврах ажилтнууд ажиллаж галт уулын бэлийг тэр чигээр нь самнаж байгаа ч уул бүхэлдээ 1 метр гаруй зузаан үнс нурманд хучигдсан байгаа нь эрлийн ажиллагааг улам хүндрэлтэй болгож байна.

Түүнээс гадна галт уулын эргэн тойронд амьдардаг 250 гаруй айл өрхийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлээд байгаа бол ард иргэд амьдрах газаргүй болсондоо халаглан гашуудацгааж байна.

1991 онд Японы өөр нэгэн идэвхтэй галт уул болох "Унзен" дэлбэрч 43 хүний амь нас залгиж байснаас хойш тус улсад энэ зэргийн гамшиг тохиолдоогүй байсан юм. Үүнээс хойш 10 гаруй удаа галт уул идэвхжиж байсан ч хохирлын хэмжээ харьцангуй багад тооцогдож байжээ.

Япон улсад 100 гаруй идэвхитэй галт уул байдаг бөгөөд энэ нь дэлхий дээр байгаа идэвхтэй галт уулсын 10 хувь нь юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт