ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Гурван настай хүүхэд аав ээжийгээ бууджээ

    Барууны орнуудад галт зэвсэг хэрэглэхийг зөвшөөрсөн хууль байдгаас болж санаандгүй ослууд ихээр гарах явдал улам газар авч байна. Санаандгүй байдлаар галт зэвсгээр буудуулан нас барагсдын ихэнхи нь учир мэдэхгүй бага насны хүүхдүүд байдаг  нь хамгийн харамсалтай. Өчигдөр л гэхэд Мексикт Жастин Рэйнолдс, Моника Вилескас гэгч эхнэр нөхөр хоёр гурван настай хүүгийнхээ суманд оногдож шархдсан харамсалтай хэрэг гарчээ. Хэрэг гарах үед хүү хоёр настай дүүтэйгээ хамт байсан аж. Хүү ээжийнхээ цүнхнээс утсыг нь ухаж авдаг зуршилтай байсан бөгөөд өмнөхийн адил ээжийнхээ утсыг авах үедээ буу авч гал нээсэн байна. Харамсалтай нь хүүгийн буудсан ганцхан сум нь эхнэр нөхөр хоёрыг хоёуланг нь онож бэртээжээ. Моника буудуулах үедээ найман сартай жирэмсэн байсан бөгөөд азаар ээж хүүхэд хоёр аврагдсан байна. Аав болох Жастин ч биеийн байдал нь сайн байгаа аж. Галт зэвсэг хэрэглэх зөвшөөрөл бүхий улсуудад галт зэвсэг хэрэглэх, хадгалах аюулгүйн байдлын талаар анхаарал санамж байнга өгдөг ч энэ нь төдийлөн  хэрэгждэггүйгээс энэ мэт хэргийн хохирогч болсоор байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй