ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Уитни Хьюстоны охин эмнэлэгт хүргэгджээ

    Алдарт дуучин Уитни Хьюстоны охин Бобби Кристина Браун өнгөрсөн хагас сайны өглөө угаалгын өрөөнөөсөө ухаангүй олдож эмнэлэгт хүргэгджээ. Түүнтэй хамт нөхөр болон найз нь байсан бөгөөд одоо эмнэлэгт  ухаангүй байгаа гэх мэдээлэл байгаа юм. Цагдаагийн албаныхан бүсгүйг эмнэлэгт эмчлүүлж буй тухай мэдэгдээд ээжийнхээ үхлийн шалтгаантай төстэй байдлаар эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээлэв. Эмнэлгийн болон үйлчлүүлэгчдийн нууцын тухай хуулийн дагуу бусад дэлгэрэнгүй мэдээллийг  өгөх боломжгүй байгаа аж. Харин үеэл ах Жерод  Браун бүсгүйг ухаангүй байгаа мэдээлийг үгүйсгэж ” Тэр тун сайн  байгаа. Гэр бүлийнхэн нь түүнийг асарч байгаа” хэмээн хэлжээ.

    Уитни Хьюстон 2012 оны хоёрдугаар сард 48 настайдаа Лос Анжелес дэх зочид буудалд угаалгын өрөөндөө хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болж амиа алдсан билээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй