Франц улсын нийслэл Парис хотын "Роберт Шарпантье" спортын ордонд уламжлалт “Гран-При” олон улсын тэмцээний гурван төрөлд 35 орны шилдэг бөхчүүд барилдаж зодоглолоо.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Э.Нарангэрэл нэгдүгээр тойрогт Францийн бөх Меланис Лесафрег 10:0 онооны харьцаагаар ялж, хоёрдугаар тойрогт Польшийн бөх Ивона Матковскад 0:10 онооны харьцаагаар дийлдэн, дагах барилдаанд Шведийн бөх Жозефина Фрикринсинийг 8:7 онооны харьцаагаар хожсон ч Хятадын бөх Лили Вонтой хүрэл медалийн төлөө барилдаж 0:10 онооны харьцаагаар өвдөг шорооджээ.
55 кг-ийн жинд П.Орхон нэгдүгээр тойрогт Хятадын бөх Жулиа Донгтой барилдаж 4:5 онооны харьцаагаар дийлдэж, хүрэл медалийн төлөө барилдаанд Унгарын бөх Жагер Симонеттаг 10:4 онооны харьцаагаар илүүрхэн хожив.
Тэмцээний хоёр дахь өдөр зодоглох ёстой байсан дэлхийн аварга С.Цэрэнчимэд Казахстаны бөх Ольга Калининатай оноолт таарсан ч гэмтэл нь сэдэрсний улмаас барилдсангүй.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт